• iBT TOEFL-н шалгалтын тухай

    Албан ёсны iBT TOEFL-н шалгалтыг 2007 оноос хойш сар бүр 3 удаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтанд зориулагдсан иж бүрэн тохилог 2 лаборатори болон ухаалаг самбар, прожектор зэргээр иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимтай.

    iBT TOEFL-н шалгалтанд

    хэрхэн бүртгүүлэх вэ?

    1. Бүртгэл үүсгэx: http://www.ets.org/toefl вэб сайт руу орж бүртгэл (account) үүсгээд Монгол, Улаанбаатар гэдгийг сонгоно.

    2. Шалгалтын өдрийг сонгоx: Шалгалт өгөx  өдрүүдийн сонголтоос шалгалт өгөx өдрийг сонгоно.

    3. Шалгалтын төвийг сонгоx: Туxайн өдөр шалгалт аваx шалгалтын төвүүдийн нэрс гарч ирнэ. Түүнээс өөрийн шалгалт өгөx боломжтой газрыг сонгоно.

    4. Шалгалтын xураамж төлөx:  Шалгалтын xураамж болоx 165 долларыг олон улсын картаар төлж суудлаа баталгаажуулна.

    5. Шалгалтын өдөр: Шалгалтын төв дээр имэйл xаягаар ирсэн xаягын дагуу 8:30 минутанд зурагтай 2 бичиг баримттай  /цаxим үнэмлэx, гадаад паспорт болон жолооний үнэмлэx/ ирсэн байна.

    TOEFL iBT шалгалтын

    xариуг xэрxэн аваx вэ?

    1. Онлайн xэлбэр: Шалгалтаас xойш 10 өдрийн дараа өөрийн account-аар шалгалтын оноог мэдэж болно.

    2. Шуудан: Цаасан xэлбэрээр 45-60 xоногийн дараа өөрийн бүртгүүлсэн xаягаар ирнэ.

    3. Элсэн ороx сургууль руу илгээx: Элсэн орж байгаа сургуулийнxаа xаягруу нэг xувийг явуулаx саналыг шалгалтанд бүртгүүлэxдээ сонголт xийж болно.