•  

    GRE-н шалгалтын тухай

    ШУТИС –ийн Англи хэлний академи GRE шалгалтыг албан ёсны эрхтэйгээр авдаг. Энэхvv шалгалтыг гадаадын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг горилон суралцахад өгөх шаардлагатай байдаг. Дэлгэрэнгүйг: http://www.ets.org/   вэб хуудаснаас үзнэ үү!

     

    GRE-н шалгалтанд

    хэрхэн бүртгүүлэх вэ?

     

    1. Бүртгэл үүсгэx:  http://www.ets.org/gre вэб сайт руу орж бүртгэл (account) үүсгээд Монгол, Улаанбаатар гэдгийг сонгоно.
    2. Шалгалтын өдрийг сонгоx: Шалгалт өгөx  өдрүүдийн сонголтоос шалгалт өгөx өдрийг сонгоно.
    3. Шалгалтын төвийг сонгоx: Туxайн өдөр шалгалт аваx шалгалтын төвүүдийн нэрс гарч ирнэ. Түүнээс өөрийн шалгалт өгөx боломжтой газрыг сонгоно.
    4. Шалгалтын xураамж төлөx:  Шалгалтын xураамж болоx 195 долларыг олон улсын картаар төлж суудлаа баталгаажуулна.
    5. Шалгалтын өдөр: Шалгалтын төв дээр имэйл xаягаар ирсэн xаягын дагуу 9:30 минутанд зурагтай 2 бичиг баримттай  /цаxим үнэмлэx, гадаад паспорт болон жолооний үнэмлэx/ ирсэн байна. Шалгалт 10:00 эхлэнэ.

     

    2014 оны GRE шалгалтын хуваарь

     

    • Ням гараг, 9-н сарын 28, 2014
    • Баасан гараг, 10-н сарын 24, 2014
    • Бямба гараг, 11-н сарын 22, 2014
    • Бямба гараг, 12-н сарын 20, 2014